ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Air Mauritius”-ын онгоцны хогийн савнаас нярай хүүхэд олджээ

Маврики улсын нисэх буудлын ажилтнууд онгоцны угаалгын өрөөний хогийн савнаас дөнгөж төрсөн хүүг олсон бөгөөд онгоцонд хүүхэд төрүүлсэн байж болзошгүй Мадагаскарын иргэн 20 настай эмэгтэйг баривчилжээ.

Мадагаскараас ирсэн “Air Mauritius”-ын онгоц энэ сарын 1-нд “Sir Seewoosagur Ramgoolam” олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. Нисэх буудлын ажилтнууд онгоцыг гаалийн хяналтад оруулахаар шалгаж байхдаа хүүхдийг олсон бөгөөд олсон даруйдаа нярайг яаралтай улсын эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэжээ.

Онгоцоор зорчсон нэг эмэгтэйг хүүхдийн ээж хэмээн сэжиглэж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд түүнийг дөнгөж амаржсан гэдгийг тогтоосон байна. Тэрээр эхэндээ хүүгийн ээж гэдгээ няцаасан гэв.

Эмэгтэйг эмнэлэгт хүргэж, цагдаагийн хяналтаданд авсан байна. Түүний бие болон хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэж цагдаагийн газраас мэдээлэв.

Маврикид хоёр жил ажиллах зөвшөөрөлтэй ирсэн Мадагаскарын иргэн эмэгтэйг эмнэлгээс гарсны дараа байцааж, нярай хүүхдээ хаясан хэргээр яллах юм байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet