7 сарын 2, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жорж Флойдыг баривчлах үед хамт явсан гурван цагдаад хэрэг үүсгэв

Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөсөн Миннеаполисын цагдаа Дерек Шовинд тулгасан ялыг шүүх хүндрүүлж, хоёрдугаар зэргийн хүн амины эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Түүнчлэн прокуророос энэ хэрэгт холбогдсон үлдсэн гурван цагдаад хэрэг үүсгэжээ. Тэднийг аллага үйлдэхэд тусалсан, өдөөн хатгасан хэргээр эрүү үүсгэв.

Өмнө нь Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины хэрэг буюу санамсар болгоомжгүй байдлаас үүдэн амь насанд нь хүрсэн хэмээн буруутгаж байв. Тэгвэл энэ удаад шүүхээс гаргасан баримтад Дерек Шовинд тулгасан ялыг нэмэгдүүлж, санаатайгаар эрүүл мэндэд нь хохирол учруулж амь насанд нь хүрсэн гэж үзсэн байна.

Хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт 40 хүртэлх жилийн ял оноодог ба энэ нь гуравдугаар зэргийнхээс 15 жилээр илүү юм байна.

Түүнчлэн Миннеаполисийн цагдаагийн албан хаагчийн үйлдлээс болж амиа алдсан Жорж Флойдын зургаан настай охин Жианна “Аав минь дэлхийг өөрчиллөө” хэмээн хэлсэн бичлэг цахим орчинд түгээд байна.

Бичлэгт тэрбээр аавынхаа дотны найз, NBA-ийн тоглогч асан Стефен Жэксоны мөрөн дээр суун явахдаа гараа алдалсан чигтээ, инээмсэглэн “Аав дэлхийг өөрчиллөө” хэмээн хэлэх аж.

Охины ээжийг Рокси Вашингтон гэдэг бөгөөд тэрбээр Миннеаполис Хотын захиргааны гадна шударга ёсыг хүсэн охиныхоо хамт өчигдөр иржээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш