7 сарын 2, Пүрэв
БОЛОВСРОЛ

ЗАСГИЙН ГАЗАР: ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн хөтөлбөрийг баталлаа

Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа.

Хөтөлбөр нь 2020-2025 он хүртэл хэрэгжих бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн:

Бага ангийн суралцагчдыг 2021-2022 он,

Дунд ангийн суралцагчдыг 2022-2023 он,

Ахлах ангийн суралцагчдыг 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай хамруулах, хоол хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, стандартын шаардлагад нийцсэн орчин нөхцөлд шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш