7 сарын 2, Пүрэв
Live
COVID-19

Зургаан иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 тавдугаар сарын 31-нд нийт 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 185 боллоо” гэж мэдээллээ. Эдгээр иргэд тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш