7 сарын 2, Пүрэв
COVID-19

Зургадугаар сард тусгай үүргийн НАЙМАН нислэг хийнэ

Засийн газрын энэ сарын 27-ны өдрийн хуралдсан. Ингээд коронавирусийн цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг болон Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг ирэх сарын 30-ны өдрийг дуустал сунгасан билээ. Үүнтэй холбогдуулан зургадугаар сард тусгай үүргийн НАЙМАН нислэг хийх хуваарийг Улсын онцгой комисс батлав.

Үүнд:

1. 6 сарын 10 – Нур Султан, Казакстан
2. 6 сарын 11 – Токио, Япон
3. 6 сарын 15 – Энэтхэг
4. 6 сарын 17 – Сөүл, БНСУ /зөвхөн транзит/
5. 6 сарын 18 – Сөүл, БНСУ
6. 6 сарын 19 – Франкфурт, Герман
7. 6 сарын 25 – Чиглэл тодроогүй
8. 6 сарын 28 – Чиглэл тодроогүй

Хилийн чанадад удаан хугацаагаар оршин сууж буй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл хүргэхэд цахим бүртгэл чухал ач холбогдолтой тул цахим бүртгэлээ хийгээгүй иргэд https://citizen.gov.mn цахим хуудсанд хандан бүртгэлээ хийлгээрэй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш