7 сарын 2, Пүрэв
Live
COVID-19

ЭМЯ, ХӨСҮТ: Долоон хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 148 боллоо

ЭМЯ болон ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний явцын талаар мэдээллэв.

Тэрбээр “Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутнууд юм. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ” гэлээ.

Цэргийн сургуулийн оюутны хувьд тусгаарлагдсанаас хойш 14 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэр оновчтой гэдгийг харуулж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш