7 сарын 12, Ням
COVID-19

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” тус хилийн боомтод ажиллаж байгаа юм.

ОХУ-аас нийт 360 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулж, “Улаанбаатар төмөр зам”-ын тусгай үүргийн галт тэргээр Улаанбаатар хот руу зөөвөрлөх ажиллаагааг явуулж байна.

Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ жилийн хичээл дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш