6 сарын 7, Ням
Live
COVID-19

ЭМЯ, ХӨСҮТ мэдээлж байна: Коронавирусийн халдвар нэгээр нэмэгдэж,136 болов

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн халдварын дахин нэг тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 136 боллоо” гэж мэдээллээ.

Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 156 хүнд шинжилгээ хийхэд орон нутгийн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй байна. Харин ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол 8-16 насны таван хүүхэд эмчилгээнд байгаа аж. Хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг гэж үнэлэгджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш