6 сарын 6, Бямба
НИЙГЭМ

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцыг АТГ-т шалгуулахаар өгчээ

Гэрэл зургийг MPA.mn

Найруулагч Б.Баяртай МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцыг АТГ-т шалгуулахаар баримтуудаа өгчээ.

Тэрбээр АТГ-т чухам яагаад хандах болсноо ийнхүү тайлбарлав.

Image may contain: 1 person, sitting and indoor

“2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МҮОНРТ-ийг яаж нэг талыг барьж ард олны тархийг угаасныг бид мартаагүй. Зөвхөн нэг удирдлагаас болж МҮОНРТ-ийн уран бүтээлчид, сэтгүүлчдийн нэр төрд маш муугаар нөлөөлсөн. 2020 оны сонгуульд ийм байдал давтагдахгүй гэх баталгаа алга.

Олон нийтийн радио телевиз нь гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг , тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.
Энэ сонгуулиар МҮОНРТ-ийг ард түмэн хяналтандаа авах ёстой. Миний бие үүнээс гадна МҮОНРТ-д ах дүү төрөл төрөгсөд, хувийн байгууллагадаа хамтран ажиллаж байсан хүмүүсийг олноор шургуулсан мөн ОНРТВ-ийн хууль зөрчсөн хэд хэдэн ноцтой зөрчлийг шалгуулж хууль зөрчсөн эсэхийг тодруулахаар өгсөн болно.

Одоо намайг баахан гүтгэж доромжилж, айлгах юм байгаа биз. Харамсалтай нь би энэ мэтээс айдаггүй маанаг толгой. Найзуудын санал бодлыг судалж байгаад ТВ-д орсон, гарсан үүх түүхээс нь оруулж байгаад тодорхой баримтууд үзүүлж лайв хийнэ” гэжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш