6 сарын 7, Ням
COVID-19

“Sorrento Therapeutics”: Covid-19 вирусийг биеэс гадагшлуулдаг эсрэг биет олсон

АНУ-ын био эм бэлдмэлийн “Sorrento Therapeutics” компани хүний эд эсийг коронавирусийн халдвараас бүрэн хамгаалж, вирусийг дөрөв хоногийн дотор биеэс гадагшлуулдаг эсрэг биет олсон гэдгээ мэдэгдлээ.

Судлаачдын хэлснээр, “STI-1499” эсрэг биет нь коронавирусийг 100 хувь дарангуйлдаг бөгөөд хараахан гарган авч чадаагүй байгаа вакциныг зах зээлд гаргахаас хэдэн сарын өмнө хэрэглэж эхлэх боломжтой гэнэ. 

“Sorrento Therapeutics” компани “Эдгэрэх арга байгаа гэдгийг бид онцолмоор байна. Хэрэв таны биед саармагжуулах эсрэг биет байвал та аюулгүй зайг баримтлах шаардлагагүй болно” гэж мэдээллээ.

Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д 1.4 сая хүн халдвар авч, 88,211 хүн нас барсан бол 250,747 хүн эдгэрчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш