6 сарын 7, Ням
Live
УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

“Саналын эрхтэй 410 гишүүнээс 300 гаруй нь мандатаа авч, хуралд оролцож байна”

АН-ын ҮБХ-ны хурлын явцын талаар намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнжаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү нар мэдээлэл хийлээ.

Тэд “ҮБХ-ны саналын эрхтэй 410 гишүүнээс 300 гаруй нь мандатаа авч, хуралд оролцож байна. Бидэнд нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар танилцуулаагүй. Намын дунд шатны байгууллагууд бидэнд мэдээллээ битүүмжлэн илгээсэн. Сонгон шалгаруулах хорооны гишүүдийг ҮБХ-ноос соногосон. Нийт 19 гишүүнтэй.  

Ирэх дөрвөн жилд парламентад хэн АН-ыг төлөөлөн суух вэ гэдгийг шийдэх чухал хурал болж байна. Та бүхэн ч нэр дэвшигчдийн нэрсийг чих тавин хүлээж байгаа байх. Хурлын уур амьсгал ч сайхан байгаа.

Ирц 80 орчим хувьтай, тэдний нууцаар өгсөн саналыг Сонгон  шалгаруулах хороо намын Үндэсний бодлогын хороонд танилцуулсны дараа Сонгуулийн ерөнхий хороонд жагсаалтаа танилцуулна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш