6 сарын 7, Ням
Live
УЛС ТӨР

З.Нарантуяа: АН-д эмэгтэйчүүдийн квот болон эмэгтэй нэр дэвшигч хангалттай бий

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа ҮБХ-ны хурлын асуудлаар болон намын даргыг чөлөөлөх нь гэсэн асуудал хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсантай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ҮБХ-ны хурлаар АН-ын дарга С.Эрдэнийг чөлөөлөх нь гэсэн асуудал хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл.

АН сүүлийн хоёр жилд эмэгтэйчүүддээ анхаарал хандуулж байна. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөх 20 орчим эмэгтэй бий. Өөрөөр хэлбэл, АН-д эмэгтэйчүүдийн квот болон эмэгтэй нэр дэвшигч хангалттай байна. Энэ бүхэнд хэн нэгний үзэмжээр хандсан асуудал байхгүй.

Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгуульд эмэгтэй гишүүддээ 100 биш 60 сая төгрөг босгож, дэмжээчээ гэсэн санал хүргүүлсэн” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш