ЭМЯ, ХӨСҮТ: Монгол Улс дахь коронавирусийн батлагдсан тохиолдол 135 боллоо
ЭМЯ болон ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ.” гэв.
Ийнхүү Монгол Улс дахь коронавирусийн батлагдсан халдварын тохиолдол 135 боллоо.

Хариулах