7 сарын 12, Ням
ОРОН НУТАГ

Завхан аймаг ариутгагч төхөөрөмжтэй боллоо

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Г.Маналжав, Шуурхай авто машины жолооч  ахлагч Б.Балдандорж нар ариутгалын төхөөрөмж бүтээжээ.

Уг ариутгагч төхөөрөмж  нь таван минутанд 20 автомашин ариутгах хүчин чадалтай. Мөн  автомашиныг  хоёр хажуу тал, дээд доод, араас нь  мананцар үүсгэгч хошуугаар  шүршин ариутгах зориулалтай юм.

Ингэснээр дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байгаа автомашин, техник хэрэгслийг ариутгах боломжтой боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш