6 сарын 7, Ням
Live
УЛС ТӨР

АХБ, Засгийн газар хоорондын гурван зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк коронавирусийн халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр, мөн эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт

  • COVID-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрийн 100 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл,
  • Цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн 30 сая ам.долларын нэмэлт санхүүжүүлэлт, 
  • Монгол Улсад дэвшилтэт технологид суурилсан томоохон хэмжээний зай хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийн 103 сая ам.доллларын зээлийн хэлэлцээр, буцалтгүй тусламжийн гэрээ тус тус багтаж буй юм. 

Гэрээнд АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Павит Рамачандран, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа. Мөн сайд Д.Сарангэрэл, Ц.Даваасүрэн нар оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хамтарч ажиллаж байгаа бүх хүнд талархалж илэрхийлж байна. Коронавирусийн халдварын нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Өнөөдөр шинээр нэг орон нэмэгдэж дэлхийн хэмжээнд 216 оронд COVID-19 тархаад байна. Халдвар авсан хүний тоо 5 сая болох нь цаг хугацааны асуудал болоод байна. Нийт нас баралт 297 мянгыг давлаа. Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдөн орж ирж мөн нэмэгдсээр байна. Цаашид бид 1800 оюутан сурагчдийг эх орондоо авчрахаар төлөвлөж байна. Өнгөрсөн нөхцөл байдлаас харахад 200-300 хүнд 20-иод халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Эндээс гаднаас иргэдийг татахын хэрээр халдвар зөөвөрлөгдөн орж ирэх нь харагдаж байна. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг дэмжих, чадавхжуулах нь чухал. Энэ үед АХБ-ны төсөл хэрэгжиж, маш их дэмжлэг үзүүлж байгаад баярлаж байна. Шинэ коронавирусийн халдварын тохиолдлын 20 хувь нь хүндрэх магадлалтай тул бид бэлэн байдлаа хангах ёстой” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш