6 сарын 7, Ням
COVID-19

Монгол сонсогчид ОХУ-ын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийсэн билээ. Энэ үеэр сайд Н.Энхболд коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа их, дээд сургуулиудад суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, сонсогчид, энгийн сургуулийн оюутнуудыг тус улсын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хүсэлтийг нааштай хүлээн авснаар эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуулиудад суралцдаг монгол сонсогчид өнөөдөр эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш