7 сарын 7, Мягмар
COVID-19

АМНЫ ХААЛТ: Импорт 1 саяас 17 сая болж өсөв

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий нийтийг сөхрүүлсэн коронавирусийн халдвартай холбоотойгоор манай улсын маскны импорт огцос өсчээ.

2020 оны тавдугаар сарын 7 буюу он гарснаас хойш өнгөрсөн долоо хоног хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 17.4 сая ширхэг амны хаалт импортолжээ. Энэ нь 2019 оны мөн үед импортолсон амны хаалтнаас даруй 17 дахин өндөр тоо юм.

Үнийн дүнгээр нь тооцвол нэг сая ширхэг амны хаалтыг 112.6 мянган ам.доллараар худалдан авч байсан бол энэ жил 17.4 сая ам.доллароор амны хаалт импортолсон байна. 

Энэ хугацаанд шинэ коронавирусийн 79,006 ширхэг оношлуур, 14,937 ширхэг иж бүрэн хамгаалалтын хувцас, 8.3 сая ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хилээр оруулж иржээ. 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш