5 сарын 30, Бямба
НИЙГЭМ

11,398 иргэнд 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад энэ оны энэ сарын 8-нд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой уг хэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхэлсэн.

Ингэхдээ Монгол Улсын 11,398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25,801,303,770 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар

3 сэтгэгдэл

  1. Avatar

    Монгол

    2020-05-11

    Энэ хүн хохироосон этгээдүүдийг яагаад барьж хориж цагдахгүй байгаам бэ.иргэд нь хохирчихоод байхад Монгол улсын шүүх гадны хүмүүст монголын хууль ,дүрэм ямар байдгийг харуулах хэрэгтэй.

    • Avatar

      Зочин

      2020-05-11

      Монголчуудыг чадлаа даа гд инээгээд сууж байгаа байх даа.энэ хүмүүст ямар хуультай,дүрэмтэйгээ харуулаад өгөөч.

  2. Avatar

    Зочин

    2020-05-11

    Монголчуудыг чадлаа даа гд инээгээд сууж байгаа байх даа.энэ хүмүүст ямар хуультай,дүрэмтэйгээ харуулаад өгөөч.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш