6 сарын 7, Ням
Live
COVID-19

ЭМЯ-наас мэдээлж байна: COVID-19-ийн халдвартай иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа

ЭМЯ болон ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж байна.

2020.05.11 байдлаар:

  • Монгол Улсын хувьд халдвартай 42 хүн бүртгэгдэж, 14 хүнийг эмчилж гаргаад байна.
  • 119 дугаарын утсанд 166 дуудлага ирж, зөвлөгөө өглөө. Мөн гадаад орноос долоон хүн холбогдож зөвлөгөө авлаа.
  • Гадаад орны хувьд 30 монгол иргэн халдвар авсан нь тогтоогдсон.
  • Нас баралт Франц улсад 11 хувь буюу хамгийн өнөдөр байна.
  • Олон улсад хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийн дуудлага 60 хувиар нэмэгдээд байгаа аж.
  • АНУ өвчлөлөөр тэргүүлсэн хэвээр байна. Хүмүүсийг 1-1.5 метрийн зайд байх шардлага тавьж дэлгүүрийн үйл ажиллагааг онлайн болгож байна.
  • АНУ, ОХУ, ХБНГ, Иран, Турк зэрэг орнууд тархалт өндөртэй 10 улсад орж байна.
  • АНУ-д 78 мянган хүн нас бараад байна. Нийт халдвар 1.3 сая боллоо.
  • ОХУ дахь нас баралтын тоо 1915 боллоо. Халдвартай иргэдийн тоо 209 мянга болсон.
  • Европ болон Азийн орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэн байж болно гэж эрдэмтэд мэдээлж байна.

ХӨСҮТ-д: Энэ сарын 10-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 82 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д нийт 107 хүн хяналтад байна.

Халдвартай 28 иргэний хувьд хоёр хүний биеийн байдал хүнд, бусад иргэд хэвийн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш