5 сарын 30, Бямба
COVID-19

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа

Гэрэл зургийг MPA.mn

“Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт амжилттай явагдлаа.

2020 оны тавдугаар сарын 7“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт хийх юм. Тухайн хэсгийн хөдөлгөөнийг Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – “Хүрд” компанийн уулзвар хэсгүүдийг хамарч хязгаарлана. Мөн өнөөдрийн сургуулилтаар Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой хөнгөн өвчтөн эмчлэх 300 орыг дэлгэх, нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн В блокт “Яармаг-100” орыг дэлгэх болон хээрийн эмнэлгийг дэлгэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш