8 сарын 3, Даваа
ӨВ СОЁЛ

Дэлхийн өвийн газар цар тахал соёлын салбарт хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг эхлүүлжээ

Гэрэл зургийг MPA.mn (архив)

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, мэргэжилтэн Г.Ичинхорлоо нар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст (өчигдөр) зочилж, КОВИД-19 цар тахал соёл урлагийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа болон энэхүү нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд Монгол Улсын хэмжээнд соёл урлагийн салбарт тулгараад буй өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн мэдээлэл өгсөн бол, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга цар тахлын үед ЮНЕСКО-ийн зүгээс дэлхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар мэдээлэв.

ЮНЕСКО-оос Соёлын сайд нарын анхны цахим хурлыг өнгөрсөн долоо хоногт хийж улс орнуудын Засгийн газрын зүгээс соёлын салбарт КОВИД-19-ийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн туршлагаасаа хуваалцсан. Цар тахал соёл урлагийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг Дэлхийн өвийн газар нутгуудаас эхлүүлсэн байна. Манай улсын хувьд Дэлхийн өвд бүртгэлтэй 5 газар нутгийн хамгаалалтын захиргаа энэ судалгааг хийж байгаа юм. Түүнчлэн, Дэлхийн урлагийн өдрөөр (дөрөвдүгээр сарын 15) цар тахлын үед, соёлын болон бүтээлч үйлдвэрлэл, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор ResiliArt хэмээх дэлхийн нэгдсэн хөдөлгөөнийг ЮНЕСКО-оос санаачлан эхлүүлээд байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш