6 сарын 7, Ням
ЭДИЙН ЗАСАГ

ТОЙМ: Монголбанк дөрөвдүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдан авчээ

Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66 хувь буюу 4.4 тн-р өссөн үзүүлэлт аж.  Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Мөн дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ оны дөрөвдүгээр сард 149,986.18  төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш