6 сарын 7, Ням
COVID-19

ЕВРО БҮС: Түүхэнд байхгүй АГШИЛТ

Евро бүсийн эдийн засаг энэ оны эхний улиралд түүхэнд байгаагүйгээр агшсан талаар “Reuters” мэдээллээ.

Тухайлбал, евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1-3 дугаар сард 3.8 хувиар бууюу Франц, Испани дахь эдийн засгийн өсөлт огцом буурчээ. Францын хувьд ДНБ 5.8 хувиар буурсан нь тус улсад энэхүү үзүүлэлтийг 1949 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн их бууралт болсон байна. Мөн Испанийн эдийн засаг 5.1 хувиар, Италийн эдийн засаг 4.7 хувиар агшив.

Үүнээс гадна АНУ-ын эдийн засаг өнгөрсөн улиралд 4.8 хувиар буюу сүүлийн 10 гаруй жилд байгаагүйгээр агшсаныг лхагва гарагт танилцуулсан албан ёсны үзүүлэлтүүд харуулсан. Цар тахал дэгдсэн энэ үед АНУ-д 30 сая орчим хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргав.

Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “Европын бүсийн эдийн засгийн өсөлт энэ онд огцом буурч болзошгүй. Иймд Европын Төв банк цар тахлын нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэж мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш