5 сарын 30, Бямба
НИЙГЭМ

М.Энхсайханд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ

Гэрэл зургийг MPA.mn

Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр хаалттай хянан хэлэлцэв.

Ингээд М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангалтгүй хэмээн шийдвэрлэлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш