5 сарын 30, Бямба
НИЙГЭМ

Хуурамч вон, еврогоор гүйлгээ хийх гээд баригдлаа

Хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглан, гүйлгээ хийхийг завдсан хоёр ч тохиолдол өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэв. Европын холбооны болон БНСУ-ын хуурамч мөнгөн дэвсгэрт солиулахыг оролдсон хэрэг нэг банкны хоёр салбарт гарсан байна.

Эхний тохиолдол нь ХААН банкны Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Сувдан” төвийн салбарт илэрсэн ажээ. 60 настай Б тус банканд ирж, 10 000 вон солиулахаар өгсөн нь хуурамч байж. Үүнээс гадна тус банкны “Модны-2” дахь салбараар үйлчлүүлсэн 18 настай А 100 евро солиулах гэсэн нь мөн хуурамч байсан гэнэ.

Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж эхэллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш