6 сарын 6, Бямба
COVID-19

Байнгын 20 гаруй сая хүн амтай Бээжин хот музейнүүдээ нээх шийдвэр гаргалаа

БНХАУ-ын нийслэл Бээжин хот байнгын 20 гаруй сая хүн амтай билээ. Тэгвэл тус хотын Соёлын өвийн асуудал хариуцсан удирдах газраас “Ирэх тавдугаар сарын 1-нээс буюу тавдугаар сарын баярын эхний өдрөөс хотын музейнүүдийг нээнэ” гэж өнөөдөр мэдээллээ.

Гэсэн хэдий ч иргэд цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлах ёстой гэнэ. Тухайлбал, музейгээр зочлохдоо урьдчилан захиалга өгч, тодорхой цагт, тодорхой тоогоор үйлчлүүлэх боломжтой бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгт орж, музейн ажилтнуудын зааврыг дагаж, хоорондоо зай барих шаардлагатай юм байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш