7 сарын 7, Мягмар
НИЙГЭМ

Согтуугаар загасчилж яваад живсэн иргэнийг эрэн хайж байна

Гэрэл зургийг MPA.mn

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн иргэн 60 настай Б Сэлэнгэ голд загасчилж яваад живжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир  багийн Улаан жирээ гэдэг газар тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загасчилж яваад живсэн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 18:37 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 20:24 цагт Зүүнбүрэн суманд очиж дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 1-нээс  зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихыг хуулиар хориглодог.

……………………………………………………………..

Ой, хээрийн гал  түймэр:

Ойн гал түймэрАрхангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Тарианы мухар гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 04.27-ны өдрийн 15:15 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч П.Энхбаярт хүлээлгэн өгсөн.  Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 6 га талбай шатсан.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 23:50 цагт цурмад оруулсан. Уг гал түймэрт 8 га талбай шатсан.

Увс аймгийн Тэс сумын Ханжид багийн “Үүрт нуур”  гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд  ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 19:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 3 га бургас шатсан.

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газар, БОУЖГ, Баянцогт, Жаргалант сумын иргэд 04.27-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан ажиллаж түймрийн баруун, зүүн, хойд хэсгээр тархалтыг зогсоосон,

Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Ихэр”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 52 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 92 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, Их-Уул сумын иргэд ажиллаж, 04.26-ны өдрийн 08:54 цагт цурманд оруулсан. 04.28-ны өдрийн 05:00 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид түймрийн голомт руу явсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Зайсангийн-Ам”-ны баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:55 цагт очиж, хүч нэмэгдүүлж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын захиргааны алба хаагчид ажиллаж, 04.26-ны өдрийн 13:20 цагт цурманд оруулсан. 04.27-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түйиэр унтраах аврах 14, 30 дугаар ангийн алба хаагчид цурмыг цэвэрлэн, манаж хонож байна. Уг гал түймэрт 2.5 га талба шатсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан-Уулын “Арцатын-Ам”-нд ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 15:28 цагт очиж, хүч нэмэгдүүлж нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Үндэсний аврах баригад, Уул уурхайн Аврах ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын ажилтнууд автомашинтай ажиллаж, 04.26-ны өдрийн 17:21 цагт цурманд оруулсан. 04.27-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар анги, нийслэлийн Аврах анги,   нийслэлийн Байгаль орчны газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчид  цурмыг цэвэрлэн манаж хонож байна. Уг гал түймэрт 8 га талбай шатсан.           

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ‘’Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж уулын хяр хэсэгт 20 метр газар зурвас татан түймрын тархалтыг зогсоосон. 04.27-ны өдрийн байдлаар цурам дотор унанги мод, хөвд их уугилт их байгаа тул унтраан ажиллаж байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 24.4 га талбай шатсан.

Эх сурвалж: ОБЕГ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш