5 сарын 30, Бямба
НИЙГЭМ

Авлига авсан, өгсөн, зуучилсан гэх шүүгч, өмгөөлөгч нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ

Гэрэл зургийг MPA.mn

Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь Салхитын мөнгөний ордтой холбоотой Ш.Мөнгөншагай нарын 15 шүүгдэгчийн авлига, хээл хахуулийн хэргийн шүүх хурал бүтэн өдөр үргэлжилсэн ч эцэслэн шийдэлгүй, маргааш үргэлжлүүлэхээр завсарлалаа.

Ш.Мөнгөншагай нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлсэн. Нийслэлийн прокурорын газраас авлигын хэрэгт нэр холбогдсон шүүгч, өмгөөлөгч, зуучлагч нарт Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох, тэдний хэргийн гэм буруутай, эсэхийг тогтоох шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өдөржин болж, маргааш үргэлжлүүлэхээр 17.10 цагт завсарлажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш