7 сарын 7, Мягмар
УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэргээр ял эдлэх нь тодорхой боллоо

Гэрэл зургийг MPA.mn

Улсын дээд шүүх өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох 12 хавтас хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн үл хүлээн зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол бичсэн билээ. Улсын дээд шүүхийн дарга, ерөнхий шүүгч Б.Батцэрэн даргалсан эл шүүх хуралдаанаар тэдний гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцлээ. Хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын эхний шүүх шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Түүнд нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.9-1 дэх хэсэг, 2.8-1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 2.1-1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн билээ. Иймээс түүнд холбогдох эхний хэрэгт 1.4 жил, хоёр дахь хэрэгт найман сар, нийт хоёр жилийн хорих ял оноосон. Нийслэлийн Давж заалдах шатны шүүх энэ хэргийг дахин хэлэлцээд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан билээ. Улсын дээд шүүхээс анхан, давж заалдах шатны шүүхээс гаргасан тогтоол, магадлалыг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл, Д.Гантулгад хоёр жилийн ял эдлэхээс өөр хууль зүйн сонголт үлдсэнгүй. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өгсөн шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өөрчилсөн шинжээч эмч нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд болсон. Түүний нэр холбогдсон хүчингийн хэрэгт хуурамч материал бүрдүүлэн, нотлох баримтуудыг хууль бусаар өөрчилөн, албан тушаалаа урвуулан ашигласан нь мөрдөн шалгалтын үеэр тогтоогдсон ШШҮХ-гийн шинжээч Н.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нар ял сонссон.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд нэг жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19 сая 200 мянган төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12 сая 240 мянган төгрөгөөр тус, тус торгох шийдвэрийг гаргасан билээ.

2 сэтгэгдэл

  1. Avatar

    Зочин

    2020-04-27

    Нэг муу “муу махны” хэрэг 12 хавтас болоо юу.

  2. Avatar

    Sod

    2020-04-27

    тэнэг, эргүү хог

Leave a Reply to Sod Cancel reply


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш