6 сарын 7, Ням
НИЙГЭМ

Ц.Сандуй, А.Ганбаатар нар Г.Доржзодовтой уулзав уу

Сонгуулийн үр дүнд нөлөөлж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэгт холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон ч Давж заалдах шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр нийслэлийн Прокурорын газарт буцаасан. Ц.Сандуй, А.Ганбаатар нар өчигдөр Нийслэлийн Прокурорын газарт очжээ. Хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө тус газраас яллагдагч нарыг дуудаж, хэргийн материалтай нь танилцуулсан гэнэ. Тэд яллах дүгнэлтээ хүлээн авч, гарын үсгээ зурсан байна. Үүнээс гадна Г.Доржзодов тэдний хамт тус прокурорын газраас гарч ирэв. Уг нь шүүхээс захирамж гаргаж, хэргийг нь тусгаарлан, тэднийг хоорондоо уулзахыг хориглосон. Энэ талаар прокуророос тодруулахад “Прокурорын байгууллага хэргийг хянан шийдвэрлэх явцад яллагдагч нарыг хамтад нь дуудаж болно. Тиймээс тухайн хүмүүс уулзаагүй, тааралдсан” гэх хариулт өглөө.

Иргэн Г.Доржзодов прокурорын байгууллагад хандаж, “Би хэрэгт шүүгчдэгч бус, гэрчээр оролцох ёстой” хэмээн гомдол гаргасан юм байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш