5 сарын 30, Бямба
Live
НИЙГЭМ

НПГ: М.Энхсайханыг эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл ташаа

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд өчигдөр мэдээлэл хийж, сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон хууль зүйн үндэслэлийг тайлбарлав. Тэрбээр “Үндсэн хуульд зааснаар иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нээлттэй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д зааснаар яллагдагч хавтаст хэрэг дэх мэдээлэл задруулахгүй байх үүрэг хүлээдэг. М.Энхсайхан байцаалт дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж, нотлох баримтуудыг нэгбүрчлэн хуулбарлаж авсан байдаг. Улмаар гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, тодорхой шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Тэрбээр мөрдөн байцаалтын ажиллагаа задруулахгүй байх бичигт гарын үсэг зурсан хэрнээ дээрх үйлдлийг гаргасан юм” хэмээв. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас шүүх бүрэлдэхүүнд хандаж, М.Энхсайханы дээрх үйлдэл мөрдөн байцаалтын нууц задруулсан, эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх хүсэлт гаргасан байна. Улмаар шүүхээс түүнийг шүүхэд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр нэг сар хорих захирамж гаргажээ. Түүнчлэн М.Энхсайханыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдох хугацаанд 24 цаг зогсоогоор нь байлгаж, эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл ташаа гэдгийг прокурорын байгууллага тодотгов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш