6 сарын 7, Ням
COVID-19

Франц Улсын иргэнийг 47 хоног эмчилсний дүнд ЭДГЭРЧ, дараагийн хяналтад шилжлээ

Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлэл өгч “Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болсон Франц Улсын иргэн 47 хоног эмчлүүлсний дүнд эдгэрч, өнөөдөр дараагийн шатны хяналт руу буюу “Энхсаран” сувилал руу шилжлээ” гэлээ.

Мөн “Энэ сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул салбар ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 161 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй.

Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс мөн халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирсэн 48 оюутан бий” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш