7 сарын 7, Мягмар
Live
COVID-19

Нийслэл болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг маргааш 06:00 цагаас нээнэ

Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаасан үеийн нөхцөл байдал болон хөдөлгөөнийг маргааш нээх болсон талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар мэдээллээ.

Мэдээллийн үеэр “Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн онцгой комисс, ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб хуралдаад маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагаас нийслэл хот болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн орох, гарах хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргалаа.

Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш