5 сарын 30, Бямба
НИЙГЭМ

Жүжигчин Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй гэсэн дүгнэлт гаргав

Нийслэлийн прокурорын газраас жүжигчин Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гураьдугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүх хурал энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагт боллоо.

Шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “…Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэжээ.

Иймд шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг ирэх тавдугаар дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулав.

Мөн шүүхээс дахин шинжээч томилсон ба Прокуророос Т.Билэгжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 111.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш