5 сарын 30, Бямба
ЗАСГИЙН ГАЗАР

II эмнэлэгт 5.5 сая ам.долларын өртөг бүхий 51 нэр төрлийн 989 ширхэг эмнэлгийн болон зайн оношлогооны тоног төхөөрөмж суурилуулжээ

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаа. Тэрбээр тус эмнэлгийн өргөтгөл болон ажиллаж буй Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийн хүчин чадал, олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр иргэдэд тусламж үзүүлж эхэлсэнтэй танилцав.
II эмнэлэгт 5.5 сая ам.долларын өртөг бүхий 51 нэр төрлийн 989 ширхэг эмнэлгийн болон зайн оношлогооны тоног төхөөрөмжүүд суурилуулжээ. Улсын хэмжээнд коронавирусийн халдвартай болон халдварын сэжигтэй иргэдийг нэгдүгээрт ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээ, оношилгоо хийнэ. Мөн халдварын сэжигтэй иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан хянаж буй бөгөөд шаардлагатай бол Хоёрдугаар эмнэлэгт тусгаарлах, эмчлэх нөөц эмнэлэгт болгон ажиллахаар төлөвлөсөн байна. одоогийн байдлаар тус эмнэлэгт COVID-19 халдварын сэжигтэй иргэдийг хүлээн авах өрөө тус бүртээ ариун цэврийн өрөөтэй 280 ор, хүнд өвчтөнд үйлчлэх хүчилтөрөгчийн аппарат хэрэгслээр тоноглогдсон 50 ор бэлэн байгааг эмнэлгийн ерөнхий захирал С.Энхболд танилцууллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш