6 сарын 6, Бямба
COVID-19

ДЭМБ: Дэлхийн хүн амын 2-3 хувьд л КОВИД-19-ийн дархлаа тогтсон байх магадлалтай

Женев хотноо Даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус байгууллагын захирал Тедрос Адханом Гербрейесус хэлэхдээ дэлхийн хүн амын маш бага буюу  2% эсвэл 3% нь КОВИД-19 дархлаа тогтсон байх магадлалтай байна гэж мэдээлэв. Ийм учраас иргэддээ дархлаа тогтсон гэж тооцоолон хөл хориог цуцлахгүй байхыг тэрбээр улс орнуудад сануулав.

ДЭМБ захирлын ингэж хэлэхэд дараах судалгаанууд нөлөөлжээ.

Үүнд Стэнфордын их сургуулийн АНУ Калифони мужийн Санта Клара коунтид хийсэн судалгаа юм. Энэхүү судалгаанд 3,330 хүнийг хамруулан судалсан бөгөөл антибоди буюу цусанд нь вирусийн эсрэг бие үзжээ. Дүгнэлт нь  тус нутагт 1,094 тохирлдол бүртгэгдсэнтэй харьцуулахад 50-85 дахин их буюу 48,000-81,000 хүн халдвар авсан байгааг тогтоожээ. Гэвч энэ нь нийт хүн амых нь 2-3 хувиас хэтрэхгүй байна гэжээ.

Артур Рейнгоулд гэх Берклигийн их сургуулийн эпидемологийн профессор энэ судалгаанд оролцоогүй бөгөөд хөндлөнгөөс хэлэхдээ хүн амын 3 хувь нь л халдвар авсан байгаа 97 хувь нь аваагүй байна гэдэг бол Сүргийн дархлаа тогтох болоогүй байна гэсэн үг юм. Энэ утгаараа хөл хориог цуцлах боломжгүй гэжээ.

Сүргийн дархлаа тогтоход хүн амын өндөр хувьд антибоди илрэх ёстой. Мөн Стэнфордын судалгаанд хамрагдсан хүмүүсийн төлөөлөх чадвар ч эргэлзээтэй байна гэжээ.

Стэнфордын багийн хувьд  энэ судалгааг удирдсан  Жаяанта Баттачаръя профессор  хэлэхдээ вирусийн тархалт АНУ-ийн муж бүрт өөр байгаа тул бусад мужийг хамруулсан судалгаа хийж байж л шийдвр гаргах нь зөв гэжээ.

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн зүгээс 100,000 хүн хамруулсан мөн Берклигийн Их сургуулийн зүгээс 5,000 хүн хамруулсан судалгаа хийж байгаа үр дүн хүлээлттэй байгаа ажээ. 

Мөн Голландын цусны донор 7,000 хүний цусны дээжээс шинжилгээ авахад  3% -д  л антибоди илэрсэн байна. Голландын энэхүү судалгааг хийсэн RIVM буюу Голландын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал  Жаап Ван Диззэл хэлэхдээ бид цусны банк дахь цуснууд дээр судалгаа хийлээ. Манай цусны донорууд Голландын хүн амын төлөөлөл гэж үзвэл 3 хувь нь л антибоди илэрлээ 18-20 насныханд  (688 individuals)  илүү өндөр буюу 3.6 хувь  71 -80 насны 10 донорт  бага байлаа гэжээ . Эдний бас нэг судалгаа шуугиан дэгдээсэн бөгөөд хөнгөн өвдсөн хүмүүс сул дархлаатай хүнд өвдсөн хүмүүс сайн дархлаатай болсон гэж үзээд байгаа юм.

Дэлхийн улсуудад хийгээд байгаа судалгаануудаас харахад Герман ба Францад энэ хувь 14 хүртэл өндөр гарсан. Гэвч судалгаа хийсэн арга аргачлал хүн амын төлөөлөл зэрэг нь өөр тул бид болгоомжтой байх ёстой гэжээ.

ДЭМБ зүгээс мөн хэд хэдэн оронд ижил аргачлалаар энэхүү судалгааг өөрөө санхүүжүүлэн хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улс ч хамрагдах хүсэлтээ өгвөл зүйтэй мэт санагдлаа.

Гэсэн хэдий ч цусанд антибоди буюу вирусийн эсрэг бие илэрсэн тохиолдолд ч вирусийн эсрэг дархлаа тогтсон гэж үзэх мөн дахин халдвар авахгүй гэх баталгаа болж чадахгүй гэж олон эрдэмтэн үзэж байгаа юм.

О.Батбаяр MSc ( London School of Hygiene and Tropical Medicine)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш