5 сарын 30, Бямба
УЛС ТӨР

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорилоо

Гэрэл зургийг MPA.m

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө боллоо.

Шүүхээс түүнийг цагдан хорьж (мөрдөн байцаалтын нууц задруулсан үндэслэлээр), таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг тавдугаар сарын 5 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш