6 сарын 6, Бямба
ЭДИЙН ЗАСАГ

ЖДҮХС: 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч байна

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлжээ.

ЖДҮХС-аас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих аж.

Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой  уялдуулснаараа онцлог.

Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуульд заасны дагуу аль ангилалд хамаарах ЖДҮЭ болохоо тодорхойлуулж, гэрчилгээ авах шаардлагатай.

Төслийн материалыг цахим хэлбэрээр https://zeel.smefund.gov.mn/loan хаягаар хүлээн авах бол хөдөө, орон нутагт тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авах аж.Төслийг хүлээж авах хугацаа тавдугаар сарын 19-ний өдрийн 17:30 цагт дуусна.

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77485555-1 утсаар эсвэл www.smefund.gov.mn сайт, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан фэйсбүүк хуудаснаас болон аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”- аас авах боломжтой.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш