6 сарын 2, Мягмар
УИХ

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөллөө

Гэрэл зургийг MPA.mn

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэхийг шийдэх нууц санал хураалт явууллаа.

Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүдийн ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулсан бөгөөд “Санал хураалтад нийт 60 гишүүн оролцсон ч нууц санал хураалтад 47 гишүүн санал өгөв. Үүнээс 27 нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжлээ. 

Ингэснээр тэрбээр 2016-2020 оны парламент дахь хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн гурав дахь гишүүн болж байна.

Үйл явдлыг эргэн сануулбал, 2018 оны сүүлчээр ХХААХАҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан их хэмжээний зээл авсан нь олон нийтэд ил болсон билээ. Уг зээлийг олгох үед салбарын сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг 2018 оны арваннэгдүгээр сард албан тушаалаас нь огцруулсан бол өнөөдөр гишүүнээс нь огцрууллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш