6 сарын 2, Мягмар
Live
ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газар ААН болон ажилтныг НДШ-ээс чөлөөлөх журмыг баталлаа

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийгмийн даатгалаас иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газар өнөөдөр баталлаа.

Тодруулбал, энэ сарын 1-ээс үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болж байна.

  1. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна.
  2. Төрийн бус байгууллага хамаарна.
  3. Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургууль хамаарах аж.

Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд НДШ-ээс чөлөөлөгдөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Үүнээс дээш дүнгээр НДШ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлөх аж.

Тус ажлыг ирэх долоо хоногт НДЕГ Татварын ерөнхий газраас мэдээлэл авч, энэ сардаа багтаан зохион байгуулах юм байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш