6 сарын 6, Бямба
COVID-19

Амны хаалт үйлдвэрлэх ажилд “Louis Vuitton”, “Burberry”, “Chanel” нэгдлээ

Дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлж, тансаг хэрэглээний зах зээлд ноёлдог “Louis Vuitton”, “Burberry”, “Chanel” компани амны хаалтны үйлдвэрлэлд нэгдлээ.

Тодруулбал, тэд шинэ төрлийн коронавирусийн голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулан хамгаалалтын хувцас, амны хаалт үйлдвэрлэж эхэллээ. 

“Louis Vuitton” компани эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ “Instagram” хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгдсэн бөгөөд амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн байна. Мөн Парис хотын эмнэлгүүдэд хандивлахаар эмчийн хамгаалалтын хувцсыг үйлдвэрлэж байгаа аж.

Харин Их Британийн “Burberry”, Францын “Chanel” брэнд мөн адил их хэмжээний амны хаалт үйлдвэрлэж байна гэж CNN мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш