6 сарын 6, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНСУ-ын парламентын сонгуульд иргэд маш идэвхтэй оролцож, эрх баригч нам ялалт байгуулав

БНСУ-ын 21 дэх удаагийн парламентын сонгууль өчигдөр болж, орон нутгийн цагаар оройн 18.00 цагт өндөрлөлөө. Мэдээж сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгийн багадаа нэг метрийн зай барих, нэг удаагийн бээлий, амны хаалт хэрэглэх шаардлага тавьж, биеийн дулааныг нь хэмжсэн байна. Түүнчлэн санал авах байруудыг ойр ойрхон ариутган халдваргүйжүүлжээ.

Энэ удаагийн сонгуулийн ирц 66.2 хувьтай гарсан нь 28 жилийн дараа хамгийн өндөр ирцтэй гарсан нь анхаарал татав.

Энэ удаагийн сонгуульд эрх баригч Минжү Ардчилсан нам хамгийн олон суудал авлаа. Минжү намаас нэр дэвшсэн БНСУ-ын 45 дахь Ерөнхий сайд асан И Наг Ён сөрөг хүчин намын дарга БНСУ-ын 44 дэх ерөнхий сайд асан Хюн Гю Аныг үнэмлэхүй яллаа.

Сөрөг хүчин намын дарга Хюн Гю Ан өчигдөр орой сонгуулийн урьдчилсан хариу гарсны дараа хэвлэлийн бага хурал хийж ард түмнээсээ болон намын гишүүдээсээ уучлал гуйлаа.

Тэрбээр энэ хэцүү цагт намаа ялагдал хүлээлгэсэн явдал өөрийнх нь буруу байлаа хэмээгээд намын даргаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэв.

Ташрамд дурдахад, БНСУ-д бүртгэлтэй 44 сая сонгогч байдаг аж. Үндэсний ассамблейн 253 суудлын төлөө улс төрийн 21 нам, эвслээс 1100 гаруй нэр дэвшигч өрсөлдөж, үлдсэн 47 суудалд нам “дугуйлах” байдлаар нэр дэвшигчдийг сонгожээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш