6 сарын 6, Бямба
ДЭЛХИЙН МЭДЭЭ

Дэвид Бекхэм 62.4 сая дагагчтай хаягаа UNICEF-т бэлэглэв

Англи хөлбөмбөгчин Дэвид Бекхэм 62.4 сая дагагчтай Инсаграм хаягаа UNICEF-д “бэлэг”-лэлээ.

Тэрбээр “davidbeckham” хаягтаа “Би 62.4 сая дагагчтай өөрийн хаягаа коронавирусийн дэгдэлтийн үед дэлхийн өнцөг булан бүрт буй гэр бүлүүдэд туслахаар ажиллаж буй UNICEF-ийн үйл ажиллагааг дэлгэрүүлэхийн тулд шилжүүллээ” гэсэн юм. Түүний энэхүү мэдэгдлийн дор UNICEF-ийн албан ёсны хаягаас “COVID-19 өвчинд нэрвэгдсэн хүүхэд, гэр бүлүүдэд туслах ажилд өөрийн хаягаа шилжүүлэн, бидний ажлыг дэмжиж буйд баярлалаа. Бид хамтдаа даван туулж чадна”гэсэн байв.

Ташрамд дурдахад, тэрбээр алдар нэр, эд хөрөнгөтэй болсон ч хүн чанараа гээгээгүй алдартнуудын тоонд зүй ёсоор бичигддэг билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш