8 сарын 11, Мягмар
COVID-19

Билл Гейтс: КОРОНАВИРУС хэнийг ч ялгасангүй

“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтсийн хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэе. Тэрбээр коронавирус хүн төрөлхтнийг хэрхэн сөхрүүлж буй тухай ийн хэлжээ.


1. Коронавирус улс орны хил хязгаарын үнэ цэнийг байхгүй болголоо.
2. Амьдарч буй эх дэлхийгээ хэрхэн өвчлүүлснийг мэдрүүллээ.
3. Хүн төрөлхтнийг соёл, шашин шүтлэг, ажил мэргэжил, санхүүгийн байдал, алдар нэр үл хамааран бүгд адил тэгш гэдгийг санууллаа.
4. Нэг хүнд нөлөөлдөг зүйл нөгөө хүнд ч нөлөөлдөгийг анхаарууллаа.
5. Хүний амьдрал ямар богино болохыг санууллаа.
6. Үргэлж ариун цэвэрч байх хэрэгтэйг анхаарууллаа.
7. Ариун цэврийн цаасанд ямар их ой мод устаж байгааг харууллаа.
8. Тансаг хэрэглээнээс илүү хүнс, ус, эм хэрэгтэйг санууллаа.
9. Мартсан байсан гэр бүлийн харилцааг батжуулахыг ухаарууллаа.
10. Мундаг гэж боддог байсан бүхнийг энэ вирус өмнөө сөхрүүллээ.
11. Хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг таниулж өглөө.
12. Хүмүүсийн тэвчээрийг сорьж, үймээн самууны аюулыг санууллаа.
13. Сандрал нь байдлыг улам дордуулж болохыг анхаарууллаа.
14. Хүмүүсийн аль эрт мартсан зүйлүүдийг эргэн санууллаа.
15. Хуучныг устгах, цоо шинэ эхлэл тавьж болохыг мэдрүүллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш