7 сарын 7, Мягмар
Live
COVID-19

“Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан иргэнээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу нь ЭЕРЭГ гарчээ

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл сошиал орчинд тархаад байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас яг одоо мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Сонгдо” эмнэлэгт эмчлүүлж байсан хүнээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу нь ЭЕРЭГ гарсан. Тус өндөр настныг “Сонгдо” эмнэлэгт нь тусгаарласан. Харин ач хүүг нь ХӨСҮТ-д тусгаарлаад байна” гэлээ.

Үйл явдлыг тодруулбал, өндөр настны ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явж ирээд өвөө дээрээ гуравдугаар сарын сүүлчээр очсон аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш