7 сарын 9, Пүрэв
НИЙГЭМ

Дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

Гэрэл зургийг MPA.mn

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэсэн мэдээллийг өглөө.

Тэрбээр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авто замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийх эрх нь аймаг, нийслэлийн Засаг дарга нарт байдаг.

Нийслэлийн Засаг даргад Улсын онцгой комиссын зүгээс санал дэвшүүлсэн. Засаг даргын захирамж бол нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ байдаг учраас урьдчилан бид иргэдээс цахим хэлбэрээр сонсгол зохион байгуулдаг. Энэ сонсголын үр дүнд иргэд автомашины дугаарын хязгаарлалтад орсноор автобус буюу нэг тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо хэт олон болох эрсдэл байна гэсэн учраас Хотын даргын зүгээс дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулах асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэж мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш