7 сарын 7, Мягмар
COVID-19

ОХУ гуравдугаар сарын 30-наас хилээ хаана

Гуравдугаар сарын 30-наас эхлэн автомашин, төмөр зам, явган хүний болон бусад дамжин өнгөрөх цэгүүдээр дамжин улсын хилээр түүний дотор Орос-Беларусийн хилийн хуурай замын хэсгээр нэвтрэх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг ОХУ-ын Засгийн газар үүрэг болгожээ.  

Энэхүү хязгаарлалтад дипломат ажилтнууд болон ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар, консулын газрын ажилтнууд, олон улсын байгууллагын дэргэдэх албан ёсны төлөөлөгчийн газруудын ажилтнууд, Холбооны улсын байнгын хорооны албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүд хамаарахгүй. Түүнчлэн ачаа тээвэрлэж байгаа ачааны машины жолооч нар, усан онгоц, олон улсын төмөр замын хөдөлгөөний галт тэрэгний багийн гишүүд, ойр дотных нь хүн нас барсантай холбогдуулан ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч буй иргэдэд үйлчлэхгүй аж.  

Агаарын тээврийн хөдөлгөөний хязгаарлалт 

ОХУ гуравдугаар сарын 27-ноос эхлэн олон улсын чиглэлийн тогтмол болон захиалгат /чартер/ нислэгүүдээ бүрэн зогсоосон юм. Нислэгийн компаниуд зөвхөн Оросын иргэдийг нутагт нь буцаах тусгай нислэг үйлдэнэ. Ийм шийдвэрийг тус улсын Засгийн газрын дэргэдэх зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчид гаргасан. Энэ шийдвэр нь ачаа, шуудан, ариун цэврийн болон хүмүүнлэгийн тээвэрт хамаарахгүй. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш