7 сарын 12, Ням
УЛС ТӨР

60 тэрбумын Ц.Сандуй батлан даалтад гарч, А.Ганбаатар үлдлээ

Өнгөрсөн сонгуулийн өмнө төрийн албыг худалдаж 60 тэрбум төгрөг босгож МАН-д өгсөн гэх Ц.Сандуй нарын хэргийг НПГ-т хянаж буй. Хэргийн талаар эргэн сануулахад, нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт гурван сарын өмнө Баянгол дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч шүүгдэгчид давж заалдах гомдол гаргаснаар нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Улмаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

ШШГЕГ-ын 461 дүгээр цагдан хорих төвд саатуулагдаж байсан Ц.Сандуй хоёр хоногийн өмнө батлан даалтад гарч, А.Ганбаатар үлджээ. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэлдэхүүн А.Ганбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнгүй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш