7 сарын 2, Пүрэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харавжээ

БНАСАУ-аас өнөө өглөө Япон тэнгис рүү харавсан хоёр пуужинг ойрын тусгалт баллистик пуужин хэмээн үзэж байна гэж БНСУ-ын Зэвсэгт хүчин мэдээлжээ.

“БНАСАУ-ын Умард Пёнган мужаас өглөөний 6:45, 6:50 минутын орчимд харавсан пуужингууд 50 орчим километрийн өндөрт, 410 километр зайд ниссэн” гэж Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооноос мэдээлсэн байна. 

БНАСАУ энэ он гарсаар гурав дахь удаагаа пуужин харавж буй нь энэ бөгөөд өмнө нь энэ сарын 2, 9-нд энэ төрлийн ажиллагааг явуулсан юм.

Штабуудын дарга нарын хорооны мэдэгдэлд, шинэ коронавирусийн тархалтын улмаас дэлхий дахинд хүнд нөхцөл байдал үүсээд буй энэ үед БНАСАУ “тун зохисгүй” үйлдэл гаргаж байна хэмээгээд, үүнийгээ нэн даруй зогсоох хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

Японы Батлан хамгаалахын сайд Таро Коногийн сэтгүүлчдэд мэдээлснээр, БНАСАУ 300-400 километр зайд нисдэг хоёр пуужин харавсан бөгөөд тэдгээр пуужин Японы усан нутаг дэвсгэрт унаагүй ажээ.   

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш