6 сарын 5, Баасан
newswire

“TOKYO 2020” олимпын бамбар Грек улсаас Японд бухилан ирэв

Токиогийн олимп, паралимпын наадмын галт бамбар Грекийн Афин хотоос “TOKYO 2020”  тусгай нислэгээр Японд газардлаа.

Олимпын бамбарыг Японы иргэний агаарын тээврийн ANAболон JAL хамтран зохион байгууллаа.  Олимпын галт бамбар тээврийн тусгай нислэгийн онгоцны гадаад дизайны концепцийг “Hope Lights Our Way” буюу  “Итгэл найдвар бидний замыг холбож гэрэлтүүлнэ” гэсэн уриан дор загварыг гаргасан байна.

Олимпын галт бамбарыг Мияги, Ивате, Фукушима гэсэн гурван (2011 оны гуравдугаар сарын 11-ны газар хөдлөлтөөр хамгийн их хохирол амссан бүс нутгууд) мужид эхлүүлэн, “Сэргэлтийн гал” гэсэн бэлгэдлээр тус тус хоёр хоног бадрааж 26-ны өдрөөс үргэлжлүүлэн долдугаар сарын 24-ний өдрийг хүртэл 121 хоног хугацаанд Японы бүх бус нутгаар тойрон аялуулах ажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ

Дээш